Balance 4.5 Mongolia нь Монголын гоо сайхны зах зээлд 2022 оноос эхлэн Шинжлэх ухаан болон биотехнологид суурилан шинэ үеийн арьс, үс арчилгааны стандарт тогтоож буй Үндэсний брэнд юм.


Бид арьсны микробиом судлал, дерматологийн судалгаа шинжилгээнд үндэслэн Монгол хүний арьс, үсний онцлогт тусгайлан зориулсан бүтээгдэхүүнүүдийг Солонгос улсын 50+ жилийн туршлагатай томоохон үйлдвэрүүдэд захиалгаар үйлдвэрлүүлж, хэрэглэгчдэдээ хүргэж байна.


Бүтээгдэхүүний найрлагадаа дэлхийн өндөр үнэлгээтэй орц найрлагууд, микробиомд ээлтэй пробиотик, пребиотик хослуулсан бүх бүтээгдэхүүний чанар, стандартад онцгойлон анхаарч баталгаатай бүтээгдэхүүн хэрэглэгчдэдээ хүргэхээр зорьж ажиллаж байна.


Өнөөдрийн байдлаар 50+ төрлийн бүтээгдэхүүнийг Улаанбаатар болон орон нутгийн 200 орчим гэрээт борлуулагч, 7 нэрийн дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдэд хүрч үйлчилж байна.